“Гутал" ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Бус Хурал

"ГУТАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

      “Гутал" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт компанийн өөрийн байранд болно.

Хурлаар хэлэлцэх асуудал:

“АЗИА ПАСИФИК ПРОПЕРТИС” ХК нь ХХК болох асуудлыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шийднэ

“Азиа Пасифик Пропертис” ("APP")ХК, хуучнаар "Сөдөт" компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2015 оны 4-р сарын 27-ны 11 цагт зарласан байна.

Уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

1. 2014 оны компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх

Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын Зар

Блюскай секьюритиз ХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 18:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан болон 2015 оны бизнес төлөвлөгөөг батлах, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, нэмэлт хувьцаа гаргах төслийг хэлэлцэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. 
  

Ногдол ашгийн мэдээ

2015 оны 2 дугаар сарын 17-ны байдлаар ногдол ашиг хуваарилахаар 4 хувьцаат компани шийдвэрлээд байна.

Мөн Таван Толгой ХК 2013 оны үйл ажиллагааны ашгаасаа нэмж нэгж хувьцаанд 59 төгрөг 2015 онд тараахаар зарлаад байна. Уг компани нь 2013 оны ашгаасаа нэгж хувьцаанд 766 төгрөг тараагаад байгаа.

Өнөөдрийн үнэт цаасны арилжааны цагийг сунгаж явуулж байна

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолын хүрээнд 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс эхлэн үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжих байсан боловч “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь зохих журам, зааварт өөрчлөлт  оруулж, шинэчлэн батлаагүй, мөн төлбөр тооцооны системдээ шинэчилсэн горимын тохиргоог хийгээгүйн улмаас өнөөдрийн арилжаа 10:00 цагт эхлэх боломжгүй болсон билээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаа 3 сард зарласан компаниуд

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59.4-тхувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулж, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр холбогдох баримт материалыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.8-д заасан хугацаанд буюу хурал хуралдсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хороонд ирүүлэх үүрэгтэй байдаг.

“БИНСЭ” ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААГ ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАР

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 70 тоот тогтоолоор Бинсэ ХК-ийн хувьцааны тоог 1,000,000 ширхэгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
 

“22-Р БААЗ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“22-р бааз” ХК-ийн нийт хувьцааны 48.8 хувь буюу 1,318,569 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 207 төгрөгөөр худалдан авах 1 сарын хугацаатай саналыг Монгол улсын иргэн Зоригтбаатар овогтой Номундарь гаргасан байна.

“22-р бааз” ХК-ийн хувьцаа эзэмшигч Та бүхэн өөрийн эзэмшлийн хувьцаагаа дээрх саналын дагуу худалдахыг хүсвэл Азиа Пасифик Секьюритис ҮЦК-д хандана уу.

Pages

Subscribe to mongolia-investment.com RSS